“Номин” сүлжээ дэлгүүр маргааш нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-21 17:19:29

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ны өдөр буюу маргааш “Номин” сүлжээ дэлгүүрийн шинэ салбарын нээлт Улаангом хотноо болох гэж байна.

Сүлжээ дэлгүүрийн нээлтийн үеэр иргэдэд олон урамшуулал олгохоор зарлаад байна. Тухайлбал, бүх бараа бөөний үнээр худалдаалагдах аж. Мөн 55555 төгрөгөөс дээш худалдан авалт тутамд урамшууллын эрх олгохоос гадна эхний 500 үйлчлүүлэгчид “Номин” Бонус карт үнэгүй олгох юм байна. Тэрчлэн 100 гаруй нэр төрлийн бараа 30 хувь хүртэл хямдралтай бол цахилгаан бараа хямдралтай, ваучертай худалдаалагдах аж.

“Номин” сүлжээ дэлгүүр нь Улаангом сумын 12-р багт, “Шинэ Улаангом” захын дэргэд байрлаж байна.

Холбоотой мэдээ