Хар ялааны дэгдэлт 80-90 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-22 20:00:56

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд долдугаар сарын сүүлээс эхэлдэг хар ялааны дэгдэлт 80-90 хувиар буурсан гэж Байгаль орчны газраас мэдээллээ.

Учир нь өнгөрсөн тавдугаар сард хар ялаа буюу хайлаасны урын бөөсийг судлах ажил хийж, устгал явуулсан юм. Тодруулбал, хайлаасны нэг навчинд л гэхэд урын бөөсний өндөг гурваас долоон ширхэг өндөг тоологдсон нь хүнд саад болохуйц үзүүлэлт гэнэ. Урын бөөс нь тавдугаар сарын эхний арав хоногт өндөг, дараагийн хоногуудад өндөгнөөсөө гарч навчин дээр шимэгчлэх байдлаар амьдарч байгаад зургаа, долдугаар сард нислэг хийдэг аж. Гол нислэг нь долдугаар сарын сүүл, наймдугаар сард дэгддэг. Угтаа байгальд байх ёстой хортон боловч тоо толгой нь ихэссэнээр хүмүүсийн тохь тухтай байдалд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна. Өнгөрсөн саруудад ийнхүү судалгаа явуулж, устгал хийснээр жилийн жилд дэгддэг хар ялааны асуудал цэгцэрчээ. 

Холбоотой мэдээ