Хүнсний ногоо 1500-7000 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-22 20:12:21

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн төв зах дээр шинэ ургацын хүнсний ногоо 1500-7000 төгрөгийн үнэ ханштай байна.

Ховд аймагт хүнсний ногооны тариалалт эрт эхэлсэн тул шинэ ургацын ногоо хэдийнээ худалдаанд гарчээ. Өнөөдрийн байдлаар төмс кг тутамд 1500, лууван багцын тоо ширхэгээс хамаарч 1500-2500 төгрөгийн үнэтэй байна.

Мөн байцаа, манжин, иштэй сонгино тус бүр кг тутамд 2000 төгрөг. Харин бөөрөнхий сонгино 1500, сармис нэг ширхэг нь 500, боодлоороо 2500 төгрөгийн үнэ ханштай зарагдаж байгаа юм.

Түүнчлэн орон нутгийн өргөст хэмх кг тутамд 6000, хүрэн манжин 3000, салатны навч 7000 төгрөг.

Орон нутгийн шинэ ургацын тарвас кг тутамд 2500-3000 төгрөгийн үнэ ханштайгаар тус тус худалдаалагдаж байна.

Холбоотой мэдээ