15 шүүх шинээр байгуулахаар шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-13 16:07:41

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

УИХ-аас  2015 оны 6 дугаар сарын 19-нд Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэвч Үндсэн хуулийн цэц энэ оны 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн юм. Иймд Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалттай холбогдон үүсч буй асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулах юм. Хэлэлцүүлгийн үеэр олонхи хуулийн төслийг дэмжсэнээр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оров.

Б.Туул

Холбоотой мэдээ