"Монгол дарханы урлахуйн ухааны дээжис" үзэсгэлэн

ФОТО МЭДЭЭ
gerelzurag2@montsame.mn
2020-07-28 15:18:25

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2019 оны 11 дүгээр сарын 21-нд “Монгол дарханы урлахуйн ухаан дээжис” нэртэй үзэсгэлэн нээгдсэн ч цар тахлын улмаас хэсэг хугацаанд хаагдаж саяхнаас дахин  олон нийтэд хүрч эхэллээ.  

Тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдийг үзэгчдийн хүртээл болгох зорилгоор сэдэвчилсэн үзэсгэлэн гаргадаг. Энэ удаагийн үзэсгэлэнгээс монгол уран дархчуудын хийсэн бүтээлүүдээс дээжлэн үзэгч олондоо хүргэжээ. 

“Монгол дархын урлахуйн ухааны дээжис” үзэсгэлэнд өөрсдийн ур ухаанаа шингээж, өвөрмөц арга барил, дэг сургуулиар бүтээсэн нутаг нутгийн алдарт дархчуудаас эхлээд нэр нь үл мэдэгдэх урчуудын дахин давтагдашгүй хийц бүхий 360 гаруй үзмэр тавигдсанаас ихэнх нь анх удаа үзэгчдийн хүртээл болж байгаагүй юм.