Шинэ суурьшлын бүсийн нээлт болно

Монголын мэдээ | Лавлагаа
192@montsame.mn
2020-07-31 08:17:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 31-нд болох үйл явдал:

10.00 цагт "Холидэй Инн" зочид буудалд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих зураг төслийн хэлэлцүүлэг болно. Холбогдох утас: 9411-4372

10.00 цагт ГХЯ-нд ОХУ, БНХАУ-тай хийж буй хамтын ажиллагаа, харилцаа, "COVID-19"-тэй холбоотой хүмүүнлэгийн туслалцаа, экспортыг нэмэгдүүлэх "Ногоон гарц" зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийнэ.

11.00 цагт МУИС-ийн 1, 2 байрны дугуй танхимд Унгар улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тус улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулна.

12.00 цагт "Хөгжлийн үүд" төслийн "Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүс"-ийн нээлтийн ажиллагаа болно.

Холбоотой мэдээ