ЕХ кибер халдлагатай холбогдуулан хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-31 12:02:22

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын холбоо ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын зарим байгууллага, иргэдийг кибер халдлага үйлдсэн гэж үзэж, тэдэнд хориг арга хэмжээ авчээ. Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг Европын холбооны кибер халдлагын асуудлаарх хориг арга хэмжээний дэглэмийн хүрээнд нэвтрүүлсэн байна. 


“Эдгээр хувь хүн, байгууллагууд кибер халдлага үйлдэхэд гар бие оролцдог эсвэл дэмжлэг үзүүлдэг, Химийн зэвсгийг хориглох байгууллагын эсрэг  кибер халдлага үйлдэхийг завддаг. Түүнчлэн “WannaCry”, “NotPetya”, “Cloud Hopper" зэрэг нэрээр олонд танигдсан кибер халдлагуудыг үйлдэхийг завддаг” хэмээн ЕХ-ны албан ёсны сэтгүүлд дурджээ.


Хориг арга хэмжээний хүрээнд эдгээр хувь хүн, хуулийн этгээдүүдийн хөл хөдөлгөөнд нь хориг тавьж, хөрөнгийг нь царцаах аж. Түүнчлэн хориг арга хэмжээний жагсаалтад багтсан хувь хүн, байгууллагад хөрөнгө мөнгө олгохыг ЕХ-ын хувь хүн, хуулийн этгээдүүдэд хоригложээ. 

Холбоотой мэдээ