Хулгайн хэргийн 65.2 хувь нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэрэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-31 18:18:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн хэмжээнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг энэ оны эхний хагас жилийн байдлаар 95 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 46,9 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Гэвч бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 62 буюу 65.2 хувь нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээллийг дурдвал долоодугаар сарын 11-ны өдөр Арвайхээр сумын тавдугаар багт оршин суух нэгэн айл өрхөд хулгайч орж, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө хулгайлсан гэх хэргийг шалгаж байгаа юм. 

Иргэд өөрийн гэр, орон сууцныхаа аюулгүй байдлыг хангаж, хяналтын камер суурилуулах, цонх, хаалганы хаалт хийх, орон байраа орхиж явахдаа боломжтой бол эзэнтэй үлдээх, хөрш айлдаа мэдэгдэх гээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хулгайд эд зүйлээ алдаж байгааг сэрэмжлүүлье.

Холбоотой мэдээ