“WeChat”, “TikTok”-н эсрэг авах арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /Reuters/.
“ByteDance” компанийн “TikTok” хавсралт болон тус компанийн охин компаниудыг
эзэмшигчидтэй гэрээ байгуулахыг хориглосон гүйцэтгэх захирамжид АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Хориг захирамж гарснаас хойш 45
хоногийн дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.
“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс “TikTok”-г
эзэмшигчдийн эсрэг АНУ дорвитой алхмыг авч хэрэгжүүлэх ёстой” хэмээн
Д.Трампын захирамжид дурджээ.
“TikTok”-г 9 дүгээр сарын 15-наас өмнө
худалдан авах гэрээг “Microsoft” эсвэл АНУ-ын өөр нэг компани байгуулахгүй бол
тус нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглоно хэмээн Д.Трамп 8 дугаар сарын 3-нд мэдэгдсэн юм.
Түүнчлэн
тэрбээр Хятадын интернет аварга “Tencent” болон тус компанийн эзэмшдэг “WeChat”
нийгмийн сүлжээтэй холбоотой охин компаниудтай гэрээ хийхийг хориглосон
гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан байна. Хориг 9 дүгээр сарын эцсээр хүчин
төгөлдөр хэрэгжих ажээ.