Ахмад тамирчин Б.Болдбаатарыг наймдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд угтан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-08-08 09:26:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-алтай аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Улсын ерөнхий прокурорын газрын 90 жилийн ой зориулж Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот хүртэл 1040 км гүйж буй ахмад тамирчин Б.Болдбаатарыг  маргааш буюу наймдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд угтан авна. 


Монголын гүйлтийн спортын түүхэнд шинэ амжилт тогтоохоор ОУХМ, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Б.Болдбаатар долоодугаар сарын 5-ны өдөр 1040 км-ийн гүйлтээ эхлүүлсэн билээ. Тэрээр өдгөө 54 настай ахмад тамирчин бөгөөд төлөвлөсөн ёсоор өдөрт 30 км замыг туулж товлосон хугацаандаа Улаанбаатар хотод очих юм. 

Түүнийг наймдугаар сарын 8-ны өдрийн 12.00 цагт Сүхбаатарын талбайд хүлээн авна. Хүлээн авах үйл ажиллагаанд Говь-алтай аймгийн Засаг дарга, түүний тамгын газрын хамт олон, БТСГ, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлага хамт олон, МҮОХ-ны удирдлага тамирчдын төлөөлөгчид оролцох бөгөөд МУГЖ Д.Жаргалсайхан алдарт "Тамирчны ялалт хямдхан олдоогүй" дуугаараа мэндчилэн угтан авахаа мэдэгджээ. Мөн үеэр дүүргүүдийн прокурор болон спортын байгууллагуудын тамирчид, дугуйчид хамтдаа хагас марафон 21 км гүйж барианд орох юм.


Холбоотой мэдээ