Өчигдөр Алтанбулагийн боомтоор 15 иргэн хил нэвтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-08 10:03:34
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хиагт-Алтанбулагийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 7-10-ны 09:00-18:00 цагийн хооронд тус боомтоор ОХУ-аас иргэдээ татаж буй юм. Өчигдөр буюу татан авалтын эхний өдөр хил нэвтэрсэн 15 иргэнийг Дархан хотод тусгаарлажээ. 

ОХУ дахь манай ЕКГ-уудад эх орондоо буцах хүсэлт гаргасан 200 гаруй иргэн байгаа бөгөөд тэдгээрээс гадна хүсэлт гаргалгүй шууд хилийн боомт дээр ирж буй иргэдийг ч нэвтрүүлж байгаа юм. Хил нэвтрэх иргэдийн тоо өнөөдрөөс нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд иргэдийг Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт хотуудад тусгаарлахаар бэлтгэл хангасныг ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Баяржаргал онцлов.        

Ташрамд дурдахад, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тус хилийн боомт дээр ажиллаж, татан авах ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа юм.

Холбоотой мэдээ