Чойбалсан хотод Боловсролын экспо үзэсгэлэн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 14:50:24

Дорнод Их сургууль энэ өдрүүдэд ирэх хичээлийн жилийн элсэлтийг угтаж Боловсролын экспо үзэсгэлэнг Чойбалсан хотноо дэлгэлээ.

Монголын их, дээд сургуулийн консерциумын  гишүүн сургуулиас 15, орон нутгаас 3 сургууль дээрх үзэсгэлэнд оролцов. Дорнод аймагт анх удаа болж байгаа Боловсолын экспо үзэсгэлэнг Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, тэдний эцэг эх түлхүү үзэж сонирхлоо. Иргэд, элсэлтийн шалгалтын хуваарь гарсан энэ үед цаг үеэ олсон ажил болж байна. Дорнод Их сургуулиас санаачлан зохион байгуулж байгаа энэ ажлыг Монголын Их дээд сургуулиудын консерциум дэмжин оролцож мэргэжлээ хэрхэн яаж сонгохоо мэдэхгүй байгаа хүүхдүүдэд гарц гаргалгааг нь хэлж өгч ойлгуулахад маш их дөхөм үзүүллээ гэж ам сайтай байв.

Нэг өдөр үргэлжилсэн үзэсгэлэнг нийтдээ 500 гаруй сурагч, 300 гаруй эцэг эх үзэж сонирхсон байна. Дорнод аймгийн тухайд энэ хичээлийн жилд 990 гаруй хүүхэд төгсөхөөс одоогоор 870 нь элсэлтийн шалгалтад орох эрхээ аваад байгаа тухай аймгийн Боловсрол соёлын газрын дарга О.Байгалмаа ярьсан юм. 

Б.Туяа

Холбоотой мэдээ