Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-11 15:45:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон "Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ" үзүүлж байна.

Тэд Жаргалант сумын гэр хорооллын бүсэд амьдарч буй хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалант сумын Тахилт, Бичигт багийн хүүхдийн тоглоомын талбайд явуулын үйлчилгээ зохион байгууллаа. 

Энэ үеэр иргэдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэгийг сайжруулах,  хүүхдийн эрхийн зөрчлийн  мэдээллийг хүлээн авах, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, орчны аюулгүй байдалд хяналт тавих зэрэг олон талт ажил хэрэгжүүлжээМөн хүүхэд хөгжүүлэх клуб, дугуйлангийн үйл ажиллагааг танилцуулсан ба эцэг эхчүүдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэв.  Хүүхдийн тусламжийн 108 утасны цахим сэтгэл зүйн үйлчилгээ, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга зэрэг гарын авлага тараав. Энэхүү үйл ажиллагаанд  нийт 50 хүүхэд, 30 эцэг эх хамрагджээ.

Ийнхүү хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг наймдугаар сарын 10-14-ний өдөр Жаргалант сумын Буянт, Магсаржав, Наран багийн тоглоом талбай, Буянт гол дагуу зохион байгуулах тул хүүхэд, эцэг эхчүүд нээлттэй оролцох боломжтой аж

Холбоотой мэдээ