Мотоцикльтой хөдөлгөөнт эргүүл ажиллана

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-08-12 10:35:41

Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн голын ногоон бүсэд мотоцикльтой хөдөлгөөнт эргүүл ажилуулахаар болов. Дорнод аймгийн Иргэний нийгмийн байгууллагын зөвлөл, “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал-2020” клубтэй хамтран “Хариуцлагатай иргэн” аяныг өнгөрсөн сард явуулсан. Аяныг дэмжиж аймгийн Засаг дарга “Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх” албан даалгавар гаргаж, агентлаг сумдад мөрдөн ажиллаж байгаа юм. Түүнчлэн Хэрлэн голын ногоон бүс, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хөдөлгөөнт эргүүл томилон ажиллуулахаар шийдвэрлэж, эхний ээлжид мотоциклоор хангав. Энэхүү дэмжлэгийг Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээний тэргүүн, Иргэний нийгмийн байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюундэлгэр, “Чойбалсан” ОНӨААТҮГ-ын удирдлага гардаж авсан байна.

Хог хаяж буй сөрөг үйлдлийг эргүүлүүд илрүүлж, таслан зогсоох, эерэг хандлагад олон нийтийг уриалж ажиллана. 

Холбоотой мэдээ