Хуульчдын холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ

Монголын мэдээ | Лавлагаа
192@montsame.mn
2020-08-13 09:19:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 13-нд болох үйл явдал:

10.00 цагт НОБГ, НМХГ, НЭМГ, НБОГ-аас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.30 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аяны талаар мэдээлнэ. Холбогдох утас: 325044

11.00 цагт ЭМЯ "COVID-19"-ийн нөхцөл байдлаар талаар ээлжит мэдээлэл хийнэ. 

11.30 цагаас эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад суугаа АНУ, Япон, БНСУ, БНХАУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзана. 

11.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд хуульчдын мэргэжлийн шалгалтын тов гарсантай холбогдуулан Хуульчдын холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ. Холбогдох утас: 88065722


Холбоотой мэдээ