Эмэгтэй боксчид Астана хотыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-16 17:02:12

Казахстаны Астана хотноо энэ сарын 19-нд эхлэх эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д хүч үзэх манай баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тус тэмцээнд 73 орны 326 ширэн бээлийтэн өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас 48 кг-д Л.Алтанцэцэг, 51 кг-д М.Нандинцэцэг, 54 кг-д Т.Болортуул, 57 кг-д М.Гүндэгмаа, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 64 кг-д Н.Баянцэцэг, 69 кг-д Э.Эрдэнэтуяа нар ур чадвараа сорих юм.

Монголын багийн ахлагчаар Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Энхтайван, Ардын багш Д.Банди болон эмч О.Цэрэнжав нар тус тус ажиллах юм.

Харин 51, 60, 75 кг-д эхний дөрвөн байр буюу алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь “Рио-2016” зуны олимпийн наадмыг зорих эрхээ өвөртөлнө.

Д.Өлзий

Холбоотой мэдээ