Мэлхий хад
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт Нарийн хаг гэх газар бий. Тус газарт 10 гаруй метр өндөртэй яст мэлхийний хэлбэр бүхий хад байна. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий тус мэлхий хадыг иргэд ихэд сонирхдог аж.
Ховд аймгийн хэмжээнд
тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг
хөгжүүлэх зорилгоор “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд
хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын есөн гайхамшгийн нэг Гурван Сэнхэрийн агуйгаас салаалсан таван чиглэлийн маршрутыг аялагч, жуулчдад зориулан тодорхойлжээ. Үүний гуравдугаар маршрутад Мөнххайрхан сумын нутагт орших Мэлхий хад багтсан байдаг.