Хэнтий аймгийн Засаг дарга ХХААХҮ-ийн сайдтай уулзлаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-08-14 19:28:13
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг дарга Ерөнхий сайдад бараалхсан бол тэрбээр өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхантай уулзлаа.
Сайд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар аймгуудтай бүсчлэн уулзах үеэр Хэнтий аймагт ажилласан. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд эртнээс анхаарахыг чухалчиллаа. Уулзалтаар хөдөө аж ахуйд суурилсан ажлын байр нэмэгдүүлэх, хоршооллыг дэмжих бодлого баримтлах, Жижиг дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд даалгасан байна. Засаг дарга Ц.Идэрбат гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой аж ахуйн нэгжүүдээ судалж, мэдээллээр ханган тухайн салбарын төсөл хөтөлбөрт хамруулж ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Холбоотой мэдээ