Баар, цэнгээний газрууд насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-17 13:51:56

Дорнод /МОНЦАМЭ/. Баар, цэнгээний газрууд насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, хүүхдүүд насаа худал хэлж бааранд орох явдал тасрахгүй байна.

Тухайлбал, Цагдаагийн газрын дүн мэдээнээс харахад энэ сарын 10-нд л гэхэд насанд хүрээгүй хүүхдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсан хоёр ч тохиолдлыг илрүүлсэн тухай дурджээ. Дорнод аймгийн Цагдаагийн газраас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж мэдээллээ.

21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдан борлуулж, түүгээр үйлчлэхийг хориглоно гэсэн хуулийн заалт бий. Түүнчлэн 18 насанд хүрээгүй бол архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газарт ажиллуулахгүй байхыг анхааруулж байна.  

Холбоотой мэдээ