Тооллогод хамрагдаагүй 256 аж ахуйн нэгж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-17 08:41:08
oyuka_hu@yahoo.com

Таван жилд нэг удаа явагддаг аж ахуйн нэгжийн тооллого Орхон аймагт 91 хувьтай байна. Тус аймаг 3700 аж ахуйн нэгжтэй бөгөөд үүний 2000-ыг интернэтээр үлдсэнийг нь гар аргаар тоолох ёстой байжээ. Гэвч бүгдийг нь гар аргаар давхар тоолсон гэж аймгийн Улсын Бүртгэл, Статистикийн газрын Статистикийн хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг хэллээ.

Орхон аймгаас 256 аж ахуйн нэгж тооллогод огт хамрагдаагүй байна. Тухайлбал, үйл ажиллагаа нь зогссон, хариуцсан албан тушаалтан нь гадаадад байгаа, эсвэл холбоо барих ямар ч боломжгүй гэсэн шалтгаантай аж ахуйн нэгжийг энэ удаагийн тооллогод хамруулж чадаагүй байна. Тооллогод хамрагдаагүй аж ахуйн нэгжийг олон нийтэд зарлах, торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох, хязгаарлах арга хэмжээ авдаг ажээ.

Улсын хэмжээнд өрнөсөн эл тооллогын дүн ирэх сард гарна. Тооллогын зорилго нь жижиг, дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжид чиглэсэн бодлого боловсруулахад оршдог юм.

                                                                                                                           Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ