Гэмт хэргийн гаралт буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Цагдаагийн газар өнгөрсөн сарын гэмт хэргийн талаарх мэдээлэл хийлээ. Тус аймагт дөрөвдүгээр сард 210 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар буурсан байна.
Гэхдээ хүний амь насанд санаатай халдсан хэрэг гурав бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 50 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Дээрх 210 гэмт хэргийг задалбал, хүчин найм, танхай хоёр, бусдын бие махбодид халдаж гэмтэл учруулсан 82, хулгайн гэмт хэрэг 70 бүртгэгджээ. Мөн нийт гэмт хэргийн 39 нь хөнгөн, 96 нь хүндэвтэр, 15 нь хүнд, зургаа нь онц хүнд гэмт хэрэг байсан аж. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Орхон аймагт 1605 иргэн эрүүлжүүлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар буурсан байна.
Б.Оюун-Эрдэнэ