"Манай гэр бүл" хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-19 16:25:29
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт "Манай гэр бүл" хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус аймаг нь энэ оныг "Өрх гэр бүлийн хөгжлийн жил" болгон зарласан билээ. Үүний хүрээнд “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь гэр бүл дэх хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, гэр бүлийн бат бөх элгэмсэг харилцааг бэхжүүлэх зорилготой юм. Үндсэн таван бүлэгтэй уг хөтөлбөрийг гэр бүлийн гишүүн бүр хамтран амжилттай хэрэгжүүлснээр эцэг эхийн хүүхдийнхээ эрүүл мэнд боловсролд хандах хандлага сайжрах. Өрхийн орлого нэмэгдэх, хуримтлалтай өрхийн тоо өсөх. Халдварын бус өвчлөлт буурах, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт багасахад нөлөөлөл үзүүлэх юм. Тус хөтөлбөрт Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5-10-р ангийн 262 бүлгийн 8000 хүүхэд хамрагдаж байна.
Холбоотой мэдээ