"Яараад яахав дээ" логог өөрийн хашаан дээрээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-20 18:01:25

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн "Яараад яахав дээ" логог өөрийн хашаан дээрээ хийжээ.

"Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус сумын Шар довийн 1122 тоотод оршин суух иргэн М.Эрдэнэбаатар нь энэхүү ажлыг хийжээ. Тэрээр иргэд жолооч нартаа анхаарал, сэрэмжлүүлэг хүргэх үүднээс өөрийн санаачлагаар будаж хашаан дээрээ логог байршуулсан байна. Ханбогд сумын Цагдаагийн тасгаас уг гэр бүлд талархан гарын бэлэг гардуулжээ.

Холбоотой мэдээ