Австрид нисдэг такси үйлчилгээнд нэвтрүүлнэ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-08-24 13:40:03

МОСКВА. /RIA Novosti/. Австрийн Линц хотын нийтийн тээврийн үйлчилгээнд агаарын такси нэвтрүүлэх гэж байгаа талаар “euro-pulse” цахим хуудас мэдээлжээ.


Агаарын таксины дэд бүтцийг 2021 онд барьж эхлэх аж. Нисдэг таксигаар зорчигчдоос гадна ачаа тээвэрлэнэ. Туршилтын нислэгийг зорчигчгүйгээр, хүн ам суурьшаагүй нутаг дэвсгэрт хийх бөгөөд агаарын таксинд зориулсан анхны буудлуудыг Дунай мөрний хоёр эрэгт байгуулахаар болжээ. Нисдэг таксиг Австри, Хятадын инженерүүд хамтран бүтээсэн байна. Туршилтын үеэр ийм таксинууд нь хотод тохиромжтой эсэх, түүнчлэн хүрээлэн буй орчинд хүчтэй нөлөөлөх эсэхийг үнэлэх аж.


Аварга том квадрокоптертой төстэй агаарын уг машин нь хоёр хүний суудалтай /эсвэл 260 кг ачаа тээвэрлэнэ/ бөгөөд цагт 150 км хүртэл хурдлахаас гадна, ачаанаас хамаарч 50-70 км туулж, агаарт хагас цаг байж чаддаг байна. 


Линц хот нь хүн амын тоогоор Австрид гуравдугаарт ордог байна. Хотын оршин суугчдын дийлэнх нь хотын захаар амьдардаг бөгөөд энэ нь агаарын тээврийн хэрэгслийг турших маш сайн нөхцөл болно гэж төслийг санаачлагчид үзэж байгаа ажээ. 


Холбоотой мэдээ