“Улаанбаатарын өнгө 2020” уралдааны эхний шатны шалгаруулалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-08-25 15:45:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэпко кидс хэвлэлийн газраас санаачлан Монголын ном соёлын төв, Торгоны зам ТББ-ын хамтран зохион байгуулж буй хүүхдийн ном туурвих "Улаанбаатарын өнгө 2020" уралдааны эхний шатны шалгаруулалт боллоо.

Хүүхдэд зориулсан чанартай контент бүтээх, орчин үеийн шинэ содон, чанарын шаардлагад нийцсэн бүтээл туурвих, авьяаслаг монгол зохиолч, зураачдыг нээн илрүүлэх зорилгоор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй энэ уралдаанд олон сонирхолтой бүтээл ирүүлжээ.

Зохион байгуулагчид энэ жилийн оролцогчид сайн бэлдэж, хичээл зүтгэл гаргасныг онцолж, агуулга, зохиолоор дамжуулан хүүхдэд хүргэх, үгс, ухаарал, зургийн чанар, шинэлэг сэдэв, зохиомж зэрэг үзүүлэлтээр 16 бүтээлийг шигшин гаргажээ.

Энэ жил Шилдэг зохиол, Шилдэг номын зураг, Шилдэг хүүхэд бичсэн зохиол, Нийгмийн эрүүл мэндийн сэдэвт шилдэг бүтээл гэсэн дөрвөн ангиллаар шилдгийг тодруулах юм. Эдгээр шалгарсан бүтээлийг англи хэлээр орчуулах ажил үргэлжилж байна.



Холбоотой мэдээ