Шилдэг судлаач сувилагч нар тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 17:25:46

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас олон улсын сувилагчдын өдрийн хүрээнд “Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээ” онол практикийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж нийт 27 илтгэлийг 45 сувилагч тусгай мэргэжилтнүүд бэлтгэж оролцлоо.

Илтгэлийн уралдааны тэргүүн байрт  “Дотрын тасагт хэвтсэн зүрхний архаг дутагдалтай эмчлүүлэгчдийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг үнэлсэн нь “ сэдвээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн сувилахуйн арга зүйч Ө.Уранчимэг, сувилагч М.Цолмонгэрэл, дэд  байрт “Нэгдсэн эмнэлэгийн  төрөх тасагт эмчлүүлсэн төрсөн эмэгтэйчүүд дундах тэмбүү өвчний тархалтын байдал” сэдвээр  төрөх эмэгтэйчүүдийн тасгийн сувилагч Н.Уранчимэг Ц.Нямдэлгэр нар гуравдугаар байрыг “Гэр бүлийн хүчирхийлэл Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох нь” сэдвээр Нэгдсэн эмнэлгийн ажилтан С.Содномбямбаа, сувилагч Ш.Амарсайхан нар тус тус шалгарчээ.

Илтгэлүүдийн  40 хувь  нь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 60 хувь  нь анхан шатны эрүүл мэндийн төвүүд болон сургууль цэцэрлэгийн бага эмч нар бэлтгэж оролцжээ. Хэлэлцүүлсэн илтгэлүүдийн 15 буюу 55,5 хувь нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр, 29 хувь нь анхан шатны маягт хөтлөлтийг сайжруулахад чиглэсэн бол 16 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг дэвшүүлж байснаараа онцлог байна гэдгийг шүүгчид хэлж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа  

Холбоотой мэдээ