Баянхонгор аймагт хууль бусаар ашигт малтмал олборлосон зөрчлийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-28 14:26:06

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Заг сумын нутаг Түүхийн хөндий гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг ЭЦА, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар илрүүлжээ.


Улмаар олборлолтод ашиглаж байсан том оврын техник хэрэгслийг хураан авч тухайн газарт нөхөн сэргээх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болсон байна. Баянхонгор аймгийн Жаргалант, Заг сумдад хяналт шалгалтын ажил үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 


Ташрамд дурдахад, ЭЦА, БОАЖЯ, УУХҮЯ, НМХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтэс хамтран “Нөхөн сэргээлт-2020” аяны хүрээнд 10 дугаар сарын 15-ныг дуустал уул уурхайн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм.  





Холбоотой мэдээ