ХЗДХ-ийн сайд харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-31 17:28:26

Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ амралтын өдрүүдэд Увс аймагт ажиллалаа.

Тэрбээр харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцах, хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын үйл ажиллагааг өргөтгөх боломж нөхцөлийг судлах, ирэх оны төсөвт тусгах нэн шаардлагатай зүйлс харьяа агентлагуудад нь юу байгааг газар дээрээс нь сонсохоор иржээ. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт хилийн боомтыг өргөтгөх, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хилийн инженерийн байгууламжуудыг нэмж байгуулах чиглэлийн ажлууд өргөнөөр туссан байна. Энэ хүрээнд Увс аймгийн Боршоо боомтыг олон улсын статустай болгож өргөжүүлэх ажил ид өрнөж байгаа бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын ажилтай Х.Нямбаатар сайд танилцсан юм. Мөн тэрбээр Увс аймаг дахь Цагдаагийн газар болон Хилийн 0245-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Увс аймагт Хилийн 0245-р анги, 0311-р ангиуд болон Боршоо, Шар суурийн боомтууд үйл ажиллагаа явуулдаг юм.

 

Холбоотой мэдээ