Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 9.00 цагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-08-31 14:53:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 9:00-18:00 цагийн хуваарьт шилжинэ. 


Зургаадугаар сарын 1-нээс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийг зуны хуваарьт шилжүүлж,  08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг  байхаар зохицуулалт хийгээд байсан билээ.


Улаанбаатар хотын захирагч дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 8:00 цагаас эхлүүлэх тухай захирамжийг 2019 онд гаргасан юм.


Холбоотой мэдээ