БУЛГАН: Хэлмэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх өдрийг энэ онд 30 дахь удаагаа хүндэтгэн өнгөрүүлж байна.
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбилэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Наранжаргал нар болон алба хаагчид, хэлмэгдэгсдийн ар гэр үр хүүхдийн төлөөлөл Булган суманд байдаг хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.
Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртсөн хүмүүсийн гэгээн дурсгалд хүндэтгэх өдөр жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тохиодог билээ.
Эл өдөр Булган аймагт замын хөдөлгөөнд оролцож буй
тээврийн хэрэгслийн жолооч нар 11.00-12.00 цагийн хооронд ойрын гэрлээ асаан
хөдөлгөөнд оролцож хүндэтгэлээ.