Есдүгээр сарын 1-5-ныг хүртэлх теле хичээлийн хуваарь

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-08-31 16:52:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-наас сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, аюулт өвчин тархахаас сэргийлж хичээлийн зарим хэсгийг анги танхимдаа, зарим хэсгийг цахимаар үзэхээр зохицуулжээ.

 

Иймд сургуулиас гаргасан хуваарийн дагуу сургуульдаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө телевизээр хичээлээ хүлээн авч хичээн суралцахыг тус яамнаас санууллаа.

 

Есдүгээр сард өмнө үзсэн хичээлийг бататган сануулах, ойлгоогүй бол нөхөж ойлгуулахад багш нар нь анхаарах юм. Тиймээс есдүгээр сард телевизээр мөн л өмнө үзсэн хичээлүүдийг давтан хүргэнэ. Үзсэн хичээл байна гэж хойш суулгүй, анхааралтай үзэж, мэдлэгээ бататгахыг тус яамнаас анхааруулж байна.







 

Холбоотой мэдээ