"Нэг сэтгэл-Нэг зүрх" аян өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 09:30:24

Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт, Өлзийт зэрэг сумдуудад өвөл зудтай орж хавартаа нэлээн хүндхэн байгааг албаныхан хэлж буй. Сумдууд хүнд байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбоо /БОЗНХ/ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа төрөлх нутгийнхандаа хандаж "Нэг зүрх-Нэг сэтгэл" аяныг сарын турш өрнүүлжээ.

Мөн хугацаанд хандивт цугларсан бараа бүтээгдэхүүнийг улирагч долоо хоногт Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганзориг Баянхонгор аймгийн Галуут сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Батбаатарт хүлээлгэн өгсөн байна.

Цугларсан хандивт голчлон хүнсний бүтээгдэхүүн, тодруулбал гурил будаа малчдад хүрч байгаа аж. Мөн оймс, дотуур хувцас, саван, вок зэрэг ахуйн хэрэглээнүүд ч багтсан байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ