“Боловсролтой хүүхэд” удирдамжийг баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-01 12:59:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУ-ны сайдын 2020 оны тушаалаар СЭМҮТ, НЭМҮТ, ГБХЗГ хамтран ажлын баг гаргаж боловсролд ижил тэгш оролцоотой явах зорилго бүхий Боловсролтой хүүхэд удирдамж батлаад байна.


Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд танхимын болон танхимын бус сургалтыг Монгол Улс анх удаа хослуулан зохион байгуулж урьдчилсан байдлаар 834 ЕБС-д 69 мянга орчим хүүхэд элсэж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 40 мянга орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


Эцэг эх, хүүхдэд зориулсан уг төслийн хүрээнд нийгмийн ажилтнууд нийгэм сэтгэлзүйн нөлөөллийн үйл ажиллагаа явуулах , түүнийг дагаж хэрэгжүүлэх сургалтад хамрагдах юм.  Хөдөө орон нутагт өнөөдрөөс хэрэгжүүлж орон нутаг бүр хамтран зохион байгуулах чиглэл хүргүүлж байгаа аж.


Хүүхдийг хичээлийн хоцрогдолгүй байхад анхаарах, багш болон боловсролын газраас өгсөн зөвлөмж зааврын дагуу хүүхдээ чиглүүлж, суралцах идэвхийг нь нэмэгдүүлэх зөвлөмжийг БШУЯ-наас өгч байна.

Олон сараар танхимын сургалт тасалдсан тул эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтарч ажиллах шаардлага үүссэнийг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир онцоллоо.

Ш.Мөнхбаяр

Холбоотой мэдээ