Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-03 13:21:03

ЛОНДОН. /Reuters/. Их Британи, Европын холбоо, Канад, АНУ Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцэж байна.  


АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн хэрэг эрхэлсэн туслах Жорж Кентийн ярьж байгаагаар, энэ асуудлыг талууд дэмжвэл хоригийг ойрын хугацаанд 10-15 хүнд авч магадгүй байна.  


"Хориг арга хэмжээнүүдийг энгийн иргэд, жагсагч нарт харгис хэрцгий хандаж, хүч хэрэглэсэн хэрэгт холбогдсон хүмүүст авах төлөвтэй байна. Беларусийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэсэн хэвээр байхыг ойлгох нь чухал юм. Беларусь дахь нөхцөл байдлыг Өрнөд ба Дорнод, АНУ ба ОХУ хоорондын геополитикийн өрсөлдөөн гэж харах ёсгүй. Тус улсын нөхцөл байдал бол Беларусь болон Беларусийн ард түмнийг дэмжих асуудал юм” хэмээн Кент ярьжээ.


“Социологийн санал асуулгаар Беларусийн ард түмний дийлэнх олонх нь Оростой ойр дотно харилцаатай байхыг хүсэж байна. АНУ Беларусийн ард түмэнд ямар нэгэн шийдэл, арга замыг тулгаагүй” хэмээн тэрбээр мөн хэллээ. 

Холбоотой мэдээ