Грек дэх цагаачдын хуаранд халдварын анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-09-03 14:06:53

АФИН. /Euronews/. Грек дэх дүрвэгсэд, цагаачдын хамгийн том хуаранд “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрлээ гэж тус улсын Цагаачлал, орогнолын асуудал хариуцсан яам лхагва гарагт мэдээлжээ.


Сомалийн 40 настай дүрвэгчээс халдвар илэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд уг өвчтөн Лесбос арал дээрх “Мориа” хуаранд амьдардаг байжээ. Халдвар илэрсэнтэй холбоотойгоор уг хуаранд 14 хоногийн хөл хорио тогтоосон байна.


“Мориа” хуаран нь 2757 хүн амьдрах багтаамжтай боловч одоогоор 12714 хүн байрлаж байгааг албан ёсны мэдээлэл харуулжээ. Грекийн арлуудад одоогийн байдлаар 27 мянга гаруй цагаач, дүрвэгч байрлаж байгаа ажээ.


Грект өнөөдрийн байдлаар 10524 хүн халдвар авч, 271 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам лхагва гарагт мэдээлжээ. 

Холбоотой мэдээ