БНХАУ-ын Худалдааны яам Энэтхэгт эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-04 08:30:18

БЭЭЖИН. /TASS/. Хятадын гар утасны 118 хавсралтыг хориглох шийдвэр гаргасантай нь холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид Энэтхэгт эрс эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ тухай БНХАУ-ын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн мэдэгдэв. 

"Хятадын гар утасны 118 хавсралтыг хориглох шийдвэр гаргаснаа Энэтхэг мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Хятад улс ихээхэн санаа зовниж, эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Хятадын компаниудыг ялгаварлан гадуурхах, тогтоон барих арга хэмжээ авахын тулд Энэтхэг "улсын аюулгүй байдал" гэх ойлголтыг нэрийдэл болгон буруугаар ашиглаж байна. Энэтхэгийн энэ бодлого нь Дэлхийн худалдааны байгууллагын зарчмуудтай зөрчилдөж байна. Бизнес эрхэлж буй улс орнуудынхаа хууль эрх зүйн хэм хэмжигдэхүүнүүдийг сайтар дагаж мөрдөхийг эрх баригчид үндэсний компаниудаас шаарддаг. Энэтхэгийн эрх баригчид иймэрхүү алхам хийснээрээ хэрэглэгчиддээ хохирол учруулж, хөрөнгө оруулалтын дотоод уур амьсгалыг муутгаж, нээлттэй эдийн засгийн механизмыг алдагдуулж байна" хэмээн тэрбээр ярьсан байна.

Түүнчлэн энэ алдаагаа засаж залруулахыг Хятад хүсэж байна гэдгийг Гао Фен цохон дурджээ.

Холбоотой мэдээ