Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны тов гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-04 11:54:09

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан энэ сарын 02-ны өдөр хуралдаж, ээлжит бус хуралдааныг товлон зарлах, “Жендэрийн тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр’’-ийг батлах тухай, Өмчийн тухай асуудлуудыг хэлэлцсэн байна.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдуулах товыг гаргалаа.

Мөн 2020-2024 онд хэрэгжүүлэх ‘’Жендэрийн тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр’’-ийг баталсан юм.

Холбоотой мэдээ