"Газпром" "Сибирийн хүч - 2" хийн хоолойн зураг төслийг боловсруулж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-04 13:44:24

МОСКВА. /TASS/. “Газпром” Оросын Баруун болон Зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төслийг боловсруулж эхэллээ. Монголын нутгаар дайруулан Хятад руу барих “Сибирийн хүч-2” хоолойгоор 50 тэрбум шоо метр хүртэлх хэмжээний хий нийлүүлж, Оросын хэд хэдэн бүс нутгийг хийгээр хангах боломжтой юм хэмээн “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер мэдэгдсэн байна. 


Өмнө нь бид Монгол Улсын Засгийн газартай хий дамжуулах хоолой тавих техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах хамтарсан компани байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Одоогийн “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд Хятад руу хийгдэх нийлүүлэлт хуваарийн дагуу явагдахаас гадна нийлүүлэлтийг аажмаар нэмэгдүүлнэ гэдгийг “Газпром”-ын тэргүүн мэдэгджээ.


Түүнчлэн "Сахалин - Хабаровск - Владивосток" чиглэлийн хийн хоолойн шугамын хэсгийн өргөтгөлийн ажлын талаас илүүг нь “Газпром” гүйцэтгээд байгааг тэрбээр цохон дурдав. 

Холбоотой мэдээ