Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд 620 шинэ ажлын байр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-07 13:13:31

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт Засгийн газрын тусгай сангууд болон хувийн аж ахуйн нэгж, байгууллага болон бусад хөтөлбөр төслийн хүрээнд энэ оны эхний найман сарын байдлаар 620 шинэ ажлын байрыг бий болгож, 620 хүн ажлын байртай болж, өрхийн орлогоо нэмэгдүүлжээ.

Тухайлбал, зорилтот бүлэгт чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 52 иргэнд 222.0 сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгож, 52 иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж, үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулж байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй 18 иргэнд 70.0 сая төгрөгийн санхүүгийн, 16 ахмад настанд аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулж, гурав хүртэл сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн нийт 27.0 сая төгрөгийн дэмжлэгийг олгоод байна.

Холбоотой мэдээ