Ус түгээх 41 цэгийг ухаалаг системд шилжүүлжээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-09-08 09:01:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Дархан-Ус суваг” ХК-иас өнгөрсөн гурван жилийн хугацааад ус түгээх 41 цэгийг ухаалаг системд шилжүүлсэн байна.

Ингэснээр гэр хорооллын айл өрхүүд төвлөрсөн ундны эх үүсвэртэй болж эрүүл, аюулгүй цэвэр ус хэрэглэх боломж бүрдсэн байна. Тодруулбал сумдын ундны усны эх үүсвэр, төвлөрсөн усан хангамж, ариутгах татуурга, шугам хоолой, цэвэрлэх байгууламжийг шинэчилж, өргөтгөх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

2017 онд Малчин багийн Хөтөл хороололд нэг худгийг 25,0 сая төгрөгөөр, 2018 онд Дархан сумын 3, 15 дугаар багт 5.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр гүний гурван худаг шинээр гаргасан байна. 2019 онд Дархан сумын 4, 1 дүгээр багт байрлах шаардлага хангахгүй болсон ус түгээх нэг байрыг буулган 23 сая төгрөгөөр шинээр барьжээ.

"Дархан Ус суваг” ХК нь усны алдагдлыг бууруулах чиглэлээр айл өрх, аж ахуй нэгжүүдийг 100% тоолууржуулсан байна. Мөн гэр хорооллын ус түгээх 41 цэгийг ухаалаг систем рүү шилжүүлэх ажлыг 230.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ