82 тарваганы тулам хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-08 15:12:21

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Цагдаагийн газраас хууль бусаар тарвага агнах зөрчлийг таслан зогсоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тарвага-2020” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, аймаг, сумын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.

Арга хэмжээний хүрээнд тус газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Цахир сумын нутаг дэвсгэрт энэ оны 09 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд эргүүл хяналт шалгалт хийж, хууль бусаар тарвага агнасан, худалдан борлуулсан, тээвэрлэсэн 7 зөрчлийг илрүүлж, нийт 82 тооны тарваганы тулам хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж, харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.

Иргэдийг хууль бусаар тарвага агнах, худалдах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ