"Эерэг хандлага эмчилгээний эхлэл" аяны хүрээнд иргэдэд ээлтэй орчин бүрдүүлнэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-09 00:07:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт “Эерэг хандлага эмчилгээний эхлэл” аяны нээлтийг аймгийн  Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТ, 23 сум, 5 өрх, эмийн сан, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 350 гаруй төлөөлөгч нарыг оролцуулан цахимаар нээлттэй  зохион  байгууллаа.

Аяныг аймгийн хэмжээний 142 Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа 1521 ажилтан, албан хаагч нарын дунд хэрэгжүүлж байгууллага, тасаг, нэгж хамт олныг соён гэгээрүүлэх, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлж үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтны ёс зүйг төлөвшүүлэн ажиллахад анхааран ажиллана. Энэхүү аянд идэвхтэй оролцож, ёс зүйн  алдаа  зөрчил  гаргаагүй зөв  хандлагыг  төлөвшүүлсэн  эмнэлгийн  ажиллагсдыг  сар  бүр  үндсэн цалингийн  10 хувиар шагнаж урамшуулан  хэвлэл  мэдээллээр  сурталчилна гэдгийг нээлтийн үеэр ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр хэлж байлаа.  

Мөн энэ үеэр Монгол Улсын Хүний гавьяат их эмч Л.Дамдинсүрэн “Эерэг зөв хандлага-Зөв  харилцаа” сэдэвт лекц  тавьж арга  зүйн зөвлөгөө өглөө. 

 


Холбоотой мэдээ