“Samsung”, “LG” компаниас “Huawei”-д дэлгэц нийлүүлэхээ зогсоож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-09-09 14:39:34

СӨҮЛ. /Reuters/. БНСУ-ын “Samsung Electronics”, “LG Display” компани АНУ-ын хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас БНХАУ-ын “Huawei” компанид ухаалаг гар утасны дэлгэц нийлүүлэхээ зогсоох төлөвтэй байна гэж БНСУ-ын “Chosun Biz” цахим хуудас өнөөдөр мэдээлэв.


Samsung Electronics”, “Apple” компанийн ухаалаг гар утсанд ашигладаг “OLED” дэлгэцийн гол нийлүүлэгч “Samsung Display” компаниас энэ талаар тодруулга хүсэхэд хариулт өгөхөөс татгалзсан байна.


LG Display” компанийн мэдээлснээр, АНУ-ын шийдвэр “Huawei” компанитай хийж буй дэлгэцийн худалдаанд бага хэмжээний нөлөө үзүүлэх ажээ. АНУ наймдугаар сард “Huawei” компанийн эсрэг авсан хязгаарлалтаа чангатгаж, Америкийн технологиор бүтээсэн чипийг тус компанид тусгай зөвшөөрөлгүйгээр нийлүүлэхийг хоригложээ.


“АНУ-ын хоригт дэлгэцийн үйл ажиллагаатай холбоотой чип багтсан тул “Samsung Display”, “LG Display” хязгаарлалтын арга хэмжээнүүд хэрэгжиж эхлэх есдүгээр сарын 15-наас “Huawei” компани руу нийлүүлэлт хийхээ зогсоохоор шийдсэн. “Huawei” компанийн захиалгыг “Apple” зэрэг компанийнхтай харьцуулахад бага хувийг эзэлдэг” гэж “Chosun Biz” салбарын эх сурвалжуудыг иш татан уламжилсан байна. 

Холбоотой мэдээ