Эрдэнэтэд хурдан удмын морь авчирч худалдах нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-18 17:44:10
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн иргэд хурдан удмын морьд худалдах болсон тул аймгийн Засаг дарга “Худалдааг  төвлөрүүлэх тухай” А/62 тоот захирамж гаргалаа.

Уг захирамжийн дагуу энэ сарын 16-аас амьд малын худалдааг “Жаргалант мах импекс” ХХК-ийн “Таван Эрдэнэ” мал, түүхий эдийн захад төвлөрүүлэхээр болов. Өмнө нь “Танил” техникийн захын дэргэд амьд малын худалдаа явагддаг байсан юм. Энэ нь автомашины түгжрэл үүсгэж ачаалал нэмж байсан ажээ.

Засаг даргын захирамжид Мэргэжлийн хяналт болон Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар байнга хяналт тавина. Зуны улирал эхэлж байгаатай холбоотойгоор хөрш зэргэлдээх аймаг, сумдын малчид болон мал бүхий иргэд малаа ихээр худалдах болжээ. Иймд эхний ээлжинд дээрх зохицуулалтыг хийж байгаа ажээ.

. Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ