2021 оны Эх хэлний олон улсын шагнал зарлалаа

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-09-09 17:28:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн өнцөг булан бүрт орон орны эх хэлийг хамгаалах, сурталчлах, судлах үйл хэрэгт оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлэх зорилгоор Бангладеш улсын "Эх хэлний олон улсын хүрээлэн"-гээс 2021 оны “Эх хэлний олон улсын шагнал"-ыг зарлажээ.


Хоёр жил тутамд олгодог энэхүү шагналд Эх хэлийг хамгаалах, сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж буй хувь хүн, албан байгууллагууд нэрээ дэвшүүлж, материалаа хүргүүлэх боломжтой бөгөөд шагналыг 2021 оны Олон улсын эх хэлний өдөр буюу 2 дугаар сарын 21-нд олгох аж.


Монгол Улсаас материал илгээх хүсэлтэй хувь хүн болон албан байгууллага Бангладеш улс дахь шалгаруулалтын комисст 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүргүүлэх боломжтой.

Тавих шаардлага:

- Эх хэлийг хамгаалах, сурталчлах, сэргээх

- Эх хэлний соёлыг дэлгэрүүлэх

- Эх хэлийг судлан шинжлэх

- Эх хэлийг хадгалах, хамгаалах, сэргээх чиглэлээр дижитал технологийг шинэчлэх

- Эх хэл болон гадаад хэлийг дэлхий нийтэд сурталчлах, түгээх

- Эх хэлээр бичсэн уран зохиолын болон бусад сэдэв дээрх номыг гадаад хэл рүү хөрвүүлэх

- Гадаад хэлээр бичсэн номыг эх хэл рүү хөрвүүлэх зэрэг үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан байх шаардлагатай.

Хэрэв тус шагналыг хүртэж байсан бол дахин илгээх боломжгүй.

Бүрдүүлэх материал

- www.imli.gov.bd веб хуудсанд байрлах “Application form for award” хэсгийн “A” болон “B” хавсралтыг үнэн зөв бөглөн, шалгаруулалтын комисст шуудангаар илгээнэ. Мөн цахим хувийг imli.moebd@gmail.com /CC:imli.msmoebd@gmail.com, s.khandmaa@unesco.mn/ хаягаар хүргүүлнэ.

Илгээх шуудангийн хаяг:

Member-Secretary

Selection Committee of International Mother Language Award and

Director (Language, Research & Planning)

International Mother Language Institute (IMLI)

1/ka, Segunbagicha, Dhaka-1000, Bangladesh

Холбоотой мэдээ