Вакцинжуулалтад хамрагдах  иргэдийн оролцоо сул байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
orkhon@montsame.mn
2016-05-19 01:13:56
oyuka_hu@yahoo.com

Улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалт Дорнод аймагт эхэлсээр 7 хонож байгаа ч хамрагдах иргэдийн оролцоо сул байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. 

Аймгийн төвийн “Асралт үйлс” өрхийн эмнэлгээр орж энэ тухай лавлахад 200 хүн хамрагдсан гэж байлаа. Харьяа дүүрэг хамаарахгүйгээр өөрт аль ойр байгаа өрхийн эмнэлэгт хандаж болох боломж нь нээлттэй байгаа тохиолдолд дээрх тоо тийм ч хангалттай үзүүлэлт биш гэнэ.

Хоёр 7 хоног үргэлжлэх вакцинжуулалтад 18-30 насны хүмүүс хамрагдах юм. Амь насанд аюултай энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эмч мэргэжилтнүүд мэдээллийн хэрэгслээр хангалттай сурталчилж байгаа ч нэмэлт дархлаажуулалтад хамрагдах нь хойрго байгааг анхааруулж байсан.

Дорнод аймгийн Өрхийн эмнэлгүүдийн хувьд уртасгасан цагаар ажиллаж, албан газар, байгууллагуудад очиж явуулын үйлчилгээ үзүүлж, вакцин хийлгэсний дараах шинж байдлыг сайтар ойлгуулахаас эхлээд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийж байна.

Дорнод аймагт 18-30 насны 11750  хүн бүртгэлтэй ч өнөөдрийн байдлаар дээрх вакцинд 595  хүн хамрагдаад байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.

                                                                                                                                                                   Б.Туяа

Холбоотой мэдээ