Нас баралтын 31.8 хувийг хорт хавдар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-15 11:59:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЭМГ-т энэ оны эхний найман сарын байдлаар нас баралтын 198 тохиолдол бүртгэгджээ.


Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман тохиолдлоор буурсан байна. Нас барсан хүний 59.1 хувь нь эрэгтэй, 40.9 хувь нь эмэгтэй байна. Нийт нас баралтын 20.2 хувь нь эмнэлэгт, 63 буюу 31.8 хувийг хорт хавдрын, 34 буюу 17.2 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байгаа тухай тухай холбогдох албанаас танилцууллаа.

Он гарсаар 165 872 хүнд үзлэг хийсний 23.6 хувь нь урьдчилан сэргийлэх, 52.5 хувь нь өвчний учир амбулаторид, 9.4 хувь нь идэвхтэй хяналт, 11.8 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 2.6 хувь нь гэрийн дуудлага тус тус эзэлж байгаа ажээ.


Холбоотой мэдээ