7255 малчин өрхөд 3634,3 мянган толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-16 09:44:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ өвөл 7255 малчин өрхөд 3634,3 мянган толгой мал өвөлжинө.

 

Тус аймаг 2020 оны эхэнд 3597.6 мянган толгой мал тоолуулсан бөгөөд энэ хавар 1252,2 мянган эх мал төллөсөн байна. Ботго 6,8 мянган толгой, унага 26,5 мянган толгой, тугал 21,9 мянган толгой, хурга 392,4 мянган толгой, ишиг 793,8 мянган толгой нийт 1241,4 мянган төл бойжуулжээ. Харин зүй бусаар 10,0 мянган толгой том мал хорогдсон бөгөөд хагас жилийн байдлаар 4829,0 мянган толгой мал тоологдсон тухай тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Үүнээс дотоодын хэрэгцээнд болон зах зээлд 1194,7 мянган толгой мал нийлүүлж 3634,3 мянган малыг өвөлжүүлж, хаваржуулах урьдчилсан тооцоог гаргаад байгаа ажээ. Тухайлбал, тэмээ 4,7 мянга, адуу 25,7 мянга, үхэр 17,5 мянга, хонь 394,5 мянга, ямаа 752 мянган толгойг зах зээлд борлуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ