292 сурагчийг “Өсвөрийн аврагч”-аар бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-17 10:44:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн хэмжээнд 24 бүлгийн 292 сурагчийг “Өсвөрийн аврагч”-аар бэлтгэжээ.


Онцгой байдлын ерөнхий газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран  “Өсвөрийн аврагч бүлгийн ажиллах заавар”-ыг боловсруулж баталсан билээ. Үүнтэй холбогдуулан үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор едүгээр сарын 15-ны өдөр “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Говь-Алтай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс ЕБС-ийн 5 бүлгийн 156 гишүүнд малгай, хантааз хүлээлгэн өглөө хэмээн тус аймаг дахь Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Өсвөрийн аврагч” бүлгийг байгуулсан билээ.


Холбоотой мэдээ