Услалтын системийг сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 13:03:04

Баянхонгор аймгийн Өлзийт умын Бумбатын тариалангийн 96 га талбайн услалтын системийн засвар шинэчлэлтийг энэ онд хийх гэж буй. Тус ажлын зураг төсөл, төсөв гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо саяхан хуралджээ.

Хурлаар “Газарзүй-Геоэкологийн хүрээлэн”-гийн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн тендэр гэж үзэн, гэрээ байгуулах эрх болгосон байна. Тодруулбал, техникийн саналд хамгийн өндөр буюу 95.6 оноо авсан, хамгийн бага (26.600.000 төгрөг) өртгөөр ажлын зураг төсвийг хийж гүйцэтгэх санал ирүүлсэн нь ийнхүү дэмжигдсэн байна

Тус тендэрт “Жишиг проект” ХХК, “Хайдро проект” ХХК техникийн болон санхүүгийн саналаа ирүүлсэн байжээ.

                                                                                                                                    Б.Мөнхзул

Холбоотой мэдээ